АУС-ийн Төгсөгчдийн коммисын дарга Б.Лхагвадоржын мэндчилгээ


Мэндчилгээ

Та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгаж Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн төгсөх дамжааны оюутнууд болсонд баяр хүргэе!
Оюутан цагийн дурсамжтай бүхэн ард хоцорч сүүлийн жил нэгэнт айлчлан иржээ. Сургууль төгсөх торгон агшин, эмч болох баярт мөч та бидэнд тун удахгүй тохиохнээ.
Иймд сүүлийн хамгийн хариуцлагатай жил гэдгийг эргэцүүлэн бодож цаашдын сурлага хөдөлмөр, ажил үйлсдээ амжилт гаргахын төлөө бүгд хичээл зүтгэлтэй байхыг чин сэтгэлээсээ хүсье!
Цаашдаа анги хамт олон болон дамжааныхаа зохион байгуулж буй ажилд сэтгэл гарган оролцоно гэдэгт итгэж байна.
Та бүхний амрыг эрэн мэндчилсэн Анагаах ухааны сургуулийн 6-р дамжааны курсын ахлагч Б.Лхагвадорж

0 Сэтгэгдэл:

Post a Comment