
Сайн байцгаана уу?
Та бүхэнд энэ comment унших өдрийн мэндийг хүргэе!
Бидний амьдралын хамгийн аз жаргалтай хэзээ ч мартхааргүй дурсамжаа үлдээх цаг хугацаа холдсоор л ... 6 жил хамтдаа ЭМШУИС-ын босгыг алхжээ. 1-р курст юугаа ч мэдэхгүй том курсын ах эгч нарын сайхныг харж баясаад л, гуанзанд орж пирожки, ороомгоор ходоодоо хуурч мөнгөгүй горойсон үед сургуулийн голд байдаг байсан буцалсан ус нь үнэгүй 100 бил үү 120 булочка иддэгсэн. Хэ хэ за тэгээд лекцэн дээр ч хичээл дээр ч тэр аль хэдийн хүн болгоны насны онигоотой болоо биз . Нэг л мэдэхэд 6-р курс болжээ .... дамжаа дээшлэх тусамд та бид бага багаар өөрчлөгдөн төлөвшиж сургуулиасаа, анги хамт олноосоо холдсоор л байна бид... Сүүлчийн жил... сүүлчийн хичээл... гунигтай л байна... гэхдээ бидэнд бага ч гэсэн амжуулах цаг байна аа.
Үлдсэн хугацаандаа бөөнөөрөө цоглог, эрч хүчтэй, идэвхтэй, COLLECTIVE –тэй байцгаая!!!! Бид 2010 оны төгсөгчид ... Одоо бидэнд юу хэрэгтэй вэ?
Бидэнд ердөө дурсамжаа сэтгэл ханамжтайгаар хадгалах л үлдлээ...
А-611 С.Каламкас

Read more...